Хөгжлийн харандаа эскпо-2016 II дахь удаагаа амжилттай зохион байгууллагдлаа.
2016-05-09 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 345

Хөгжлийн харандаа эскпо-2016 II дахь удаагаа амжилттай зохион байгууллагдлаа.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас санаачлагаар Хөгжлийн харандаа эскпо-2016 II дахь удаагаа амжилттай зохион байгууллагдлаа.

Уг арга хэмжээ 5 САРЫН 07-08 хооронд амралтын өдрүүдэд ХҮННҮ МОЛЛ-д болж Хүүхдийн байгууллага, бүхий л төрлийн дугуйлан, холбоо, сургалт, секц, лекц, сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө, банк болон худалдаа эрхлэх үйлчилгээний газрууд оролцлоо.

Оролцогч байгууллага тус бүр өөрсдийн ур чадвараа үзүүлж, мөн үнэгүй эрхийн бичгээр шагнаж хүүхэд багачууд, эцэг эхийг урамшууллаа.

Дэлхийн 5 тивийн 61 оронд 5000 салбартай 1 сая гаруй хүүхэд залуучууд хичээлдэг Олон Улсын Чээж тоолол Сампингийн холбооноос жил бүр зохион байгуулагддаг UCMAS  ABACUS MENTAL ARITHMETIC COMPETITION 100 гаруй хүүхэд оролцсноос Энхбатын Амаржаргал Алтан цом хүртэж амжилтаа ахиулсан байна.

Монголын Залуучуудын Холбооны гэр бүлийн байнгын хорооны дарга С.Бауыржан Энхбатын Амаржаргалыг Олон Улсад гаргасан амжилтыг үнэлж МЗХ-ны тэргүүний сурагч тэмдэгээр шагнаж урамшууллаа. Дашрамд хэллэхэд Энхбатын Амаржаргал ихэрийн нэг бөгөөд төрсөн өдөр давхцсан баяртай өдөр болсон байна. Энхбатын гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


 


Сэтгэгдэл ачааллаж байна ..