“Шивээ овоо”-ийн уурхайн залууст Гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр хүрнэ
2016-10-20 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 327

“Шивээ овоо”-ийн уурхайн залууст Гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр хүрнэ

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц энэ удаад “ Шивээ Овоо”-ийн уурхайгаас залуустаа хүрэхээр болжээ. Тодруулбал, “Шивээ Овоо” ХХК-ий удирдлагуудын зүгээс “ Залуу Хүн” цуврал лекцийг тус уурхайд зохион байгуулах хүсэлт дахин тавьсны дагуу 2016. 10. 21-ний өдөр зохион байгуулахаар болжээ. 
Энэ удаад “Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэн”-ийн захирал, доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр, Оюуны хөгжлийн инстутын захирал Б.Батзаяа “Цаг ашиглалт ба Ажлын бүтээмж” сэдвээр сонирхолтой лекц уншихаар болсон байна.
Дашрамд хэлэхэд Б.Оюун-Эрдэнэ багш Монголын Залуучуудын Холбооны Гэр бүлийн байнгын хорооны зөвлөх, гэр бүлийн судлал сэтгэл зүйчээр олон жил ажиллаж, олон судлаач, сэтгэл зүйч бэлтгэсэн Монголдоо ховорхон олдох туршлагатай багшийн нэг билээ.

“Шивээ Овоо”-н уурхайд одоогоор 600 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд түүний дийлэнхи буюу 68 хувь нь залуучууд байдаг аж. Түүнчлэн тус уурхайд гэр бүлээрээ ажиллаж, амьдарч буй залуучууд олон байдаг байна. Тиймээс МЗХ залуучуудынхаа санал хүсэлтийг эергээр хүлээн авч, орон нутагтаа ажиллаж амьдарч буй залуустаа хүрч ойр ажиллах, тэднийг хөгжүүлэх, боловсруулах, шинэ мэдлэг, мэдээлэл хангах зорилгоор “Шивээ Овоо”-н уурхайд ийнхүү зохион байгуулахаар болсон байна. 

Өнгөрсөн долоо хоногийн “Залуу Хүн” цуврал лекцийн зочноор Эндиго буюу загвар өмсөгч Э. Энхболд оролцож залуустай нээлттэй ярилцсан бол ирэх долоо хоногт буюу 2016. 10. 28-нд “Рио-2016” олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай зочноор уригджээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..