Хормойн дон нялхаст заналхийлж байна
2017-04-10 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 170

Хормойн дон нялхаст заналхийлж байна

Бүтэн есөн сар болоход яагаад ганц ч удаа эмнэлэгт хандсангүй вэ
-Харин тийм ээ эмч ээ, эмнэлэг уруу явахад өмсөх гутал байдаггүй, тэгээд л...
Энэ бол нэгэн аймгийн алслагдсан суманд амьдардаг, жирэмсний хугацаандаа хяналтанд оролгүй явсаар тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхийн яриа.

Өнгөрсөн онд буюу 2015 онд төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгджээ. Төрөлхийн тэмбүү гэдэг нь жирэмслэхээс өмнө болон жирэмсэлсний дараа авсан халдвар жирэмсний 14 долоо хоногтой үеэс эхэсийн хоригийг нэвтэрч урагт халдварлахыг хэлнэ.

Жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор тэмбүү өвчнийг илрүүлж эмчилгээ хийлгэвэл урагт халдварлахгүй байх боломжтой аж.

Гэтэл гуравхан сая хүнтэй манай улсад жилийн дотор дөнгөж төрсөн 52 нярай тэмбүүгээр “овоглож” байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ тоо тасралтгүй өсчээ. Та дараах инфографикаас тэмбүүгээр цоллуулж буй бяцхан үрс хэрхэн нэмэгдсэнийг харж болно.

Тэмбүүгээр өвчилж, заасан хугацаанд эмчилгээ хийлгээгүйгээс болж ураг эндэх, амьгүй, жин дутуу, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх гээд олон хүндрэл гардаг байна.

Инфографикт харуулсанчлан төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн тоо жилээс жилд өсчээ.

Хүүхдээ тэмбүүгээс хамгаалахын тулд жирэмсэн эхчүүд заасан хугацаандаа шинжилгээ өгөх, шаардлагатай бол баталгаажуулах шинжилгээ дахин өгөх ёстой. Гэвч хяналтад ордоггүй, ороод хийлгэх ёстой эмчилгээг хийлгэдэггүй гээд олон шалтгаан энэ эмгэнэлд хүргэж байна.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхдийг төрсний дараа эмчийн хяналтад хоёр нас хүртэл нь байлгаж эмчийн зааврын дагуу эмчилгээг тогтмол хийснээр халдвар идэвхгүй болж, хүүхэд эрүүл болох боломжтой аж. Өөрөөр хэлбэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой гэсэн үг.

АГААР ДУСЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН АРААС НЭХЭЖ БУЙ БЗДХ

Манай улсад халдварт өвчнүүдийг амьсгалын замын халдвар тэргүүлдэг. Харин түүний араас бэлгийн замаар дамжих халдвар эрчимтэй нэхэж байна.


Эх сурвалжийг news.gogo.mn









Сэтгэгдэл ачааллаж байна ..