Тэргүүний Хилчин цол тэмдэгээр шагнав
2016-03-18 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 308

Тэргүүний Хилчин цол тэмдэгээр шагнав

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, хил хамгаалах  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хорооны тэргүүлэгч гишүүдийн тогтоолоор  Мөнхөө овогтой Баттулгыг “Тэргүүний Хилчин” цол  тэмдэгээр шагнав.  

М.Баттулга нь 1985 оны 01 дүгээр сарын 26-нд Ж.Мөнхөөгийн ууган хүү болон мэндлэж бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин, 1992-2002 онд 10 жилийн Амгалан цогцолбор дунд сургууль, 2002-2006 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилээр суралцан төгөссөн.

2006-2009 онд хилийн 0132 дугаар ангид заставын орлогч, дарга,

2009-2013 онд Хил хамгаалах ерөнхий газарт Тамгын хэлтсийн мэргэжилтэн,

2013 оноос өнөөдрийг хүртэл Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт, ёс журам хариуцсан ажилтанаар ажиллаж байна.

Батлан хамгаалах яамны дайчин алдар 3 дугаар зэрэг

Хилчний алдар 2, 3 дугаар зэрэг,

Онц хилчин тэмдэг

Хил хамгаалалтад амжилт гаргасаны төлөө тэмдэг

Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар алтан медаль

Хил хамгаалах байгууллагын 70, 80 жилийн ойн хүндэт тэмдэг зэрэг шагналуудаар шагнагдсан байна. 


Сэтгэгдэл ачааллаж байна ..