МУ-ын  Боловсролын тэргүүний ажилтан Д.ГАНТӨМӨР багшийг Гэр бүлийн байнгын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
2016-10-01 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 535

МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан Д.ГАНТӨМӨР багшийг Гэр бүлийн байнгын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

МУ-ын  Боловсролын тэргүүний ажилтан Д.ГАНТӨМӨР багшийг "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдэгээр шагналаа.

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 24 жил болжээ. 

МУ-ын  Боловсролын тэргүүний ажилтан Д.ГАНТӨМӨР багшийг МЗХ-ны Гэр бүлийн байнгын хороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Гэр бүлийн байнгын  хорооны зүгээс  баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд байнгын хорооны хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцууллаа.

 Д.ГАНТӨМӨР багш  бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад  талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.
 

    • Багш Д.Гантөмөр “ Сургууль дахь өөрийн " УДИРДЛАГА  хөтөлбөрийн чиглэлээр  таван төсөл 10 гаруй аймгийн, 180   ЕБ-ы сургуульд очиж,  135  сургалт, 50  мэдээлэл, сурталчилгааг тоглоомын арга зүйд суурилан хүүхдүүдтэй хамтран МЭДЛЭГ БҮТЭЭЖ,   багш эцэг эхчүүдтэй  хамтран дадлага хийлгэж , Хүүхдийн  оролцооны ертөнцөөр аялан, сурагчдын найз багш ГААЯА болж, Хүүхдийн хөгжил хүмүүжил, Гэр бүлд нөлөө болохуйц үр өгөөжтэй сургалтууд хийсэн юм.
    • Багш  Д.Гантөмөр  1998-1999  онд  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р сургуульд хичээл эрхлэгчээр ажиллаж байхдаа  Анлийн Хүүхдийн ивээх сангийн санхүүжилтээр “Хүүхдийн өөрийн удирдах байгууллага хэрхэн ажиллах вэ?  Бичил төсөл  хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.   Сургалтанд хамрагдсан хүүхдүүд Энэ үед хүүхдүүд   СУРАГЧДЫН БАЙГУУЛЛАГА хэрхэн ажилладаг вэ?  Сурагчид бид юуг хийх , Юуг хийхгүй вэ гэж асуудал дэвшүүлэн сонирхох болсноор“Сурагчдын өөрийн удирдлага байгууллага  хэрхэн ажиллах вэ?” сэдвээр хүүхдүүдтэй зөвлөлдөж,  санал авч бусад орны   АНУ, Япон, Польш туршлага судлах болсон.
    • Гавьяа шагналууд: 2015 онд Алтан гадас одон, 1996 онд  ХӨДӨЛМӨР-ийн хүндэт медаль, АХ-ын 60 жилийн ойн медаль,1980-1985 онд  МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан  медаль,  Пионерийн зөв зөвлөлийн  “Тэргүүний пионерийн удирдагч” хүндэт медаль, Цэргийн алдар медаль,  1995- 1999 онд   Хөдөлмөрийн  хүндэт медаль, БСШУЯ-ны Ардын боловсролын тэргүүний ажилтан, Заах аргач, арга зүйч, зөвлөх багш цол тэмдэгээр шагнагдаж байсан байна.    
 


Сэтгэгдэл ачааллаж байна ..