МЗХ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2016-09-26 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 309

МЗХ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд Байнгын хорооны дарга нарын хурлыг зохион байгууллаа. Уг хурлаар байнгын хорооны үйл ажиллагааны тайлан болон төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн санал солилцлоо. 2016 онд Гэр бүлийн байнгын хороо шилдэг байнгын хороогоор шалгарсан бөгөөд үргэжлүүлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Хурлаас Байнгын хороодын залуучуудын нэгдсэн Чуулга уулзалт зохион байгуулах, нийгмийн суурь судалгааг салбар бүрээр нь гаргаж ирэх, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийх зэрэг нийгэмд ач холбогдол бүхий олон санал санаачилгуудыг гаргасан нь саашаалтай. Мөн  чиглэлийнх нь дагуу хуваарьт уулзалтуудыг зохион байгуулж ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..