ШАГНАЛ ГАРДУУЛАВ
2016-03-23 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 361

ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “БҮТЭЭЕ” уриан дор Гэр бүлийн байнгын хорооны бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг амжилттай зохион байгуулсныг үнэлж Гэр бүлийн байнгын хорооны зүгээс Монголын Залуучуудын Холбооны “Төрийн тэргүүний залуу түшээ” цол тэмдгээр  Нийслэлийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд, гэр бүл төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн эрх зүйч Д.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөрийн алдарцол тэмдгээр Хүний хөгжлийн “Шинэ эхлэл” ТББ-н гүйцэтгэх захирал сэтгэл зүйч  Т.Хонгорзул,  “Тэргүүний Залуу” цол тэмдгээр ГББХ-ны дизайнер Ж.Халиун нарт тус тус шагнал гардуулж баяр хүргэлээ. Шагналыг тус хорооны нарийн бичгийн дарга Б.Солонго, Тэргүүлэгч гишүүд О.Гэрлээ, Доржпалам гардуулсан байна.


 


Сэтгэгдэл ачааллаж байна ..