"Номун дүүг аваръя" хандивын аян үргэлжилж байна
2017-11-09 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 199

"Номун дүүг аваръя" хандивын аян үргэлжилж байна

"Номун дүүг аваръя" хандивын аянд сайн санаат зон олон болон олон нийтийн байгууллага, компани, урлагийнхан хэдийнээ нэгдээд байна. Г.Номун охины ээж А.Ариунтуяа FM104.5 Гэр бүлийн радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож мэдээлэл өгч, аянд нэгдэхийг сонсогчиддоо уриаллаа.

Тэрээр арвандолоохон настай Гансүхийн Номун охин хоёр бөөрний архаг дутагталд орж, улмаар зүрх, уушиг нь өөрчлөлт орсон. Нэн яаралтай БНСУ-д хоёр бөөр шинээр суулгах (үүнд донор шаардлагатай) байгаа бөгөөд үүнд нь 200 сая төгрөг хэрэгтэй байгаа юм.

ГЭР БҮЛИЙН РАДИО FM104.5 Т.Батжаргал захиралтай хамт олон энэхүү аянд нэгдэн оролцож байгаад нийт Монголын залуучууд, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье.



Сэтгэгдэл ачааллаж байна ..