Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна
2016-05-23 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 389

Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна

Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг Нийслэлийн иргэний танхимд 26 жилийн дараа зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид оролцлоо.

Он хугацааг харицуулбал :

МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын I зөвлөгөөн - 1975 он  Монгол Улс Их бүтээн байгуулалт эхлэсэн байдаг.

МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн – 1989 он  Ардчилалын давлагаа эхлэсэн. Уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.

МЗХ - Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн -  2016.05.21 

Тус зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч, жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон уран бүтээлч залуус оролцож, Үнэний өлсөглөн, Шударга ёсны хомсдол, Тархины тураалд Монгол улс нийгмээрээ орж гачигдаж байгаа талаар олон залуу уран бүтээлчид санаа бодлоо хуваалцсан бөгөөд тулгамдаж асуудлыг гаргаж ярилцсан байна.

Тус зөвлөгөөнд урилгаар “Үнэний өлсгөлөн”, “Шударга ёсны хомсдол”, “Тархины тураал” сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Монголын Залуучуудын Холбооны Гэр бүлийн байнгын хорооны дарга С.Бауыржан оролцож санаа бодлоо солилцлоо. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл болон архидалт маш өндөр хувьтай байна. Нийгмийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийгмийн нуруундаа хүнд ачааг үүрч явна, тэдний амжиргааны түвшин мөн доогуур байна.

Жишээ нь:  Нийслэлийн Налайх дүүрэгт 1540 өрх толгойлсон эмэгтэй байна. Тодруулбал, 9 өрх тутмын нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. Мөн эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 50 хувь нь ядуу гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ манай улсад дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа налайх дүүрэгт  ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Налайх дүүрэг маань алслагдсан дүүрэг ба  хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа нь нийгэм болоод иргэдийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.  Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 оны түвшнээс хоёр дахин бууруулахаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Хүрэх ёстой зорилтот түвшинтэй харьцуулах улсын хэмжээний нэгдсэн тоо, мэдээлэл хангалтгүй байна гэж мэргэжлийн судлаачид үзэж байна.  Харин эдгээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн  хууль зүйн хувьд нийгмийн халамж хангамж ийн асуудал одоо хүртэл бодит амьдралтай нийцэж шийдэгдэж чадаагүй байна.

Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна. Гэр бүлийн салалт өмнөх жилийнхээс өссөн нь Монгол өрх гэр бүл Шударга ёсны хомсдолд орчихжээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..