Залуудаа сайхан амьдарья
2016-05-31 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 371

Залуудаа сайхан амьдарья

Залуу гэр бүлийн 500,000

 2004 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн гол уриа Залуу гэр бүлийн 500,000 төгрөг нийгмийн халамжийн мөнгө олгох хууль баталсан.  Үүнийг 2006 оны 1 сарын 1-ний өдрөөс олгохоор хэрэгжүүлсэн. Өмнө нь манай улсад жилдээ 15 мянган залуу гэр бүл гэрлэлтээ бүртгүүлдэг байсан бол энэ тоо тэр ондоо 30 мянган болж өссөн нь энэ халамжийн бодлого эрүүл биш гэдгийг гол нотолгоо юм. Жилд 30 мянган хосод 500 мянган төгрөг олгоход энэ тоо 15 тэрбум болно. Энэхүү мөнгийг 2009 оны 12 сарын 31-нээр тасалбар болгосон. Жилд 1500 гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байсан бол энэ тоо хэдхэн сарын дотор 4000-д хүрсэн харамсалтай тоог ч дурдаж болно. Нэг талаар залуу гэр бүлийг дэмжсэн юм шиг харагдавч нөгөө талаар мөнгөний төлөө гэрлэлтээ батлуулдаг гэр бүлийн үнэ цэнийг буулгасан хэрэг гэж иргэд үзсэн байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..