“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна
2016-03-18 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 267

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна

     Энх Орчлон дээд сургууль нь жил бүрийн хавар нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд “Мэргэжлээ хэн сайн мэдэх вэ?” “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү тэмцээн нь хүний эрхтэй холбоотой хууль эрх зүйн болон эрхийн хэрэгжилтийн талаархи ойлголт мэдээллийг зөвхөн оюутнуудаар  хязгаарлахгүй олон нийтэд хүргэж чаддагаараа давуу талтай юм.  
            Энэ удаагийн тэмцээнийг 2016 оны 3-р сарын 21-ний өдөр Улаанбаатар Чуулгын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион явуулахаар шийдвэрлэж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний талаархи олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, нийгмийн ажилтнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд тэмцээний зорилго оршино.  

    Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хороо нь тус Дэвжээ тэмцээнийг хамтран зохион байгуулахаар оролцож байна.


Харилцах утас: 
Нийгэм, сэтгэл судлалын хөтөлбөрийн хорооны удирдагч  П.Оюунсүрэн -  99256300
Нийгмийн ажилтны багш Г.Нансалмаа 98112774
Нийгмийн ажилтны багш С.Цэндээхүү   98850613


Сэтгэгдэл ачааллаж байна ..