Гэр бүлийн байнгын хороо шилдэг залуучуудын байнгын хороогоор шалгарчээ
2016-03-11 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 307

Гэр бүлийн байнгын хороо шилдэг залуучуудын байнгын хороогоор шалгарчээ

МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг салбар салбарын шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тодруулбал, өнгөрсөн онд санал санаачилгаараа, хийсэн ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг Залуучуудын байнгын хороо, Орон нутгийн залуучуудын Холбоо, Дүүргийн залуучуудын холбоо, Улаанбаатар хот дахь салбар залуучуудын холбоо, Байнгын хороо, Тусгай салбар залуучуудын холбоо, Байгууллагын залуучуудын зөвлөлийг шалгаруулсан юм.

2015 оны шилдэг хороогоор Гэр бүлийн байнгын хороо шалгарсан байна.

Ийнхүү 2015 оны шилдгээр шалгарсан аймаг, салбар холбоо, байнгын хороод өнгөрсөн онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..