НИЙСЛЭЛЧҮҮД “ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ТЭЙ БОЛЛОО
2016-03-01 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 330

НИЙСЛЭЛЧҮҮД “ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ТЭЙ БОЛЛОО

НИЙСЛЭЛЧҮҮД “ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан.
Энэ хөтөлбөрт заасны дагуу гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдсан.

Зорилго: Сар бүрийн сүүлийн 7 хоногийн “Ням” гарагт гэр бүлийн өдрийг тэмдэглэх.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэснээр:

Хүүхдэд:
1. Хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ.
2. Хүүхэд эцэг, эхийн хайр халамжийг мэдэрнэ.
3. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болно.
Гэр бүлд:
– Гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэнэ.
– Гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжирна.
– Гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэнэ.
– Гэр бүл удаан тогтвортой бат бөх болно.
Үйлчилгээний байгууллагуудад:
– Гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмж сайжирна.
– Бизнесийн орлого үр ашиг нэмэгдэнэ.
– Байгууллагад хувь нэмрээ оруулах, нэр хүнд өснө.
Төр ба аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад
– Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал сайжирна.
– Байгууллагын ажилтнуудын гэр бүлийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хариуцлага сайжирна.
– Байгууллагын ажилтнуудын үр бүтээмж дээшилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудад
– Хэвлэл мэдээллээр гаргах хүүхэд, гэр бүлд чиглэсэн хэвлэл мэдээллийн тоо чанар сайжирна.
– Гэр бүлд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийн ажил эрчимжинэ.
– Нийгэмд эерэг сэтгэлгээг төлөвшинө.

Үр дүн:
Гэр бүл бат тогтвортой байж, хүүхэд бүхэн гэр бүлдээ аз жаргалтай амьдарна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..