Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье
2016-03-08 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 312

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье

Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг байгууллага, хамт олон, оюутан залуучууд, хүүхэд багачууд, Монголын сайхан бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ та бүхэндээ Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хорооны хамт олноос Олон улсын эмэгтэйчүүдийн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.

Айл бүхэн гэр бүлдээ аз жаргалтай байж, хүүхэд бүхэн хайр халамжаар дүүрэн, айх аюулгүй сэтгэл хангалуун амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар аялж хүүхэд, гэр бүлийн талаарх төр засгийн бодлого шийдвэр, бидний хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцаж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

 Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хороо


Сэтгэгдэл ачааллаж байна ..