2017-08-30 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 175

Унгар Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка ДР. Домонкош -Дьюгэ МЗХ-ны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Монгол Улсад Суугаа Унгар Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка ДР. Домонкош – Дьюгэ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэйг 2017 оны 8-р сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Унгар улс нь 2006 онд Монгол Улс дахь элчин сайдын яамаа хаасан боловч Унгарын засгийн газраас хэрэгжүүлж буй “Дорно зүгт хаалгаа нээх нь” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд дахин элчин сайдын яамаа нээсэн байна.

МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй Унгар Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка ДР. Домонкош – Дьюгэд орон нутгийн залууст чиглэсэн үйл ажиллагаа тэр тусмаа орон нутгийн зуслангуудад хоёр орны хүүхэд залуусыг харилцан амраах соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Унгар Улсад сурч, ажиллаж буй залуучуудтай холбоо тогтоон Унгар дахь залуучуудын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэх, Европын Холбооны Улсын Залуучуудын байгууллагатай хамтран ажиллахад холбож өгөх, хоёр орны залуучуудын аялал, жуулчлалыг хөгжүүлэх, солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Унгар улсын гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай МЗХ-ны дэргэдэх Гэр бүлийн байнгын хороог хамтран ажиллуулах гэсэн хамтын ажиллагааны санал санаачлагуудыг танилцуулж харилцан ярилцсан юм.

Түүнчлэн Унгар Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка ДР. Домонкош -Дьюгэ МЗХ ны үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, улс төрийн намын харьяалалтай эсэх, төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг зэрэг олон асуултыг сонирхон асууж, харилцан ярилцаж цаашид хийх ажил, төвлөрсөн үйл ажиллагаанд оролцоход таатай буйгаа илэрхийлэв.

Монгол Улсад суугаа Унгар Улсын Элчин Сайдын Яамны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка ДР. Домонкош -Дьюгэ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хамтын ажиллагааны саналууд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
http://www.myf.mn/n/6qyy


Сэтгэгдэл ачааллаж байна ..