2017-12-13 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 241

Гэр бүлийн байнгын хорооны Тэргүүний Хуульч Залуу тодорлоо

Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний хуульч залуу" цол тэмдэгээр Монгол Улсын хойч үедээ хууль эрх зүйн боловсрол олгох үйлсэд хөдөлмөрлөхдөө олон сургалт, судалгааны чиглэлийг хөгжүүлэн хуулийн салбарт өнөөгийн хөгжил дэвшилд хойч үедээ хувь нэмэр оруулсныг нь үнэлж Самбуугийн Энхтуяаг МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, Залуучуудын Гэр бүлийн байнгын хорооны дарга С.Бауыржан нар шагналаа.

Тэрээр 2006 онд Увс аймгийн 2 дугаар арван жилийн дунд сургууль, 2011 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Увс аймгийн Цагаанхайрхан суманд ажлын гарааг  эхэлсэн  Өмгөөллийн  Эй Зэт Эс Ассршиэйтс ХХН-д өмгөөлөгч, Иргэний нисэхийн салбарт  эрхзүй гэрээ хэлцлийн мэргэжилтнээр ажиллаж байсан.

Ажиллах хугацаандаа 1200  гаруй иргэнд Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Тамхины хяналтын тухай хууль эрхзүйн сургалт зөвлөгөө, үнэ төлбөргүй өгсөн байна.

Төлбөрийн чадваргүй өрх толгойлсон 3 эмэгтэйд эрх зүйн туслалцаа  үнэ төлбөргүй  үзүүлж шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож эрх ашгийг хамгаалсан. Цагаанхайрхан сумын иргэдийн дунд “Архидан согтууруулахтай тэмцэх” жагсаалтыг амжилттай зохион байгуулж  иргэдийн саналыг нэгтэн Сумын Засаг даргаар 1  сарын хугацаанд оройн 18 цагаас хойш архи худалдахгүй байх захирамж гаргуулж биелэлтэд сайн дурын бүлгэмээр хяналт тавиулж ажилласан байна.

Цагаанхайрхан сумын дунд сургуулийн 500 гаруй сурагчдын дунд өөрийн санаачилгаар “Хүн болох багаасаа” аяныг нэг жилийн хугацаанд өрнүүлж сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг олгохын тулд  долоо хоног бүрийн 4 дэх өдөр “Охидын шивнээ” уулзалт, Архи тамхины тухай хуулиар Тататунга тэмцээн, танин мэдэхүйн АХА тэмцээн, Хөвгүүдийн дунд архи тамхины хор уршиг сургалт, урлагын наадам  гэх мэт ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын иргэн болж төрсний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн амт хишигт шимтэн, залуу хойч үе болсон хүүхдүүдийн  хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр,  гавьяаг байгуулж байгаа С.Энхтуяагаар Монголын залуучууд бахархаж байна гэж Монголын Залуучуудын Холбооны Гэр бүлийн байнгын хорооны дарга хэллээ.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл ачааллаж байна ..