Авьяаслаг гэр бүл” шалгаруулах арга хэмжээнд 9-н дүүргийн шилдэг гэр бүлүүд өрсөлдөж оролцлоо.
2016-04-25 ЗАЛУУЧУУДЫН ГЭР БҮЛИЙН БАЙНГЫН ХОРОО
Admin Admin 483

Авьяаслаг гэр бүл” шалгаруулах арга хэмжээнд 9-н дүүргийн шилдэг гэр бүлүүд өрсөлдөж оролцлоо.

Авьяаслаг гэр бүл” шалгаруулах арга хэмжээнд 9-н дүүргийн шилдэг гэр бүлүүд өрсөлдөж оролцлоо.

Нийслэлд сар бүр,  дүүрэгт 7 хоног бүрийн Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан 4-р сарын 24-ны Ням гарагт нийслэлчүүд бид бүхэн гэр бүлийн өдрөө тэмдэглэн “Шилдэг авьяаслаг гэр бүл ”-ээ шалгарууллаа. Гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжин, тэдгээрийн үнэ цэнэ, зөв үлгэр дуурайлалыг иргэдэд, гэр бүлүүдэд сурталчилан таниулах  зорилготой зохион байгууллагдса уг уралдаанд дүүрэг тус бүрээс шалгарсан “Шилдэг авьяаслаг гэр бүл”-үүд оролцон авьяас билгээ сорьж өрөлдснөөс   Тэргүүн байранд Багахангай дүүргээс оролцсон Н.Дамдинрагчаагийн гэр бүл,  II-р  байранд Баянгол дүүргийн”  Б.Буянбадрахын гэр бүл, III-р  байранд Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, Тусгай байрын шагналд Сүхбаатар дүүргийн 19 хорооны иргэн Х. Сумъяа, Б. Нарангэрэл нарын  гэр бүл амжилттай оролцон Өргөмжлөл, Мөнгөн шагнал, дурсгалын зүйл болон  БНХАУ-ын Алтан Манжуур хотноо гэр бүлийн хамтаар аялах эрхийн бичгээр шагнагдлаа.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан Хүннү молл-той болон  Монголын Залуучуудын Холбоо Гэр бүлийн байнгын хорооноос ивээн тэтгэгч байгууллагаар оролцон хамтран зохион байгууллаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..